Наадмын сорилго барилдааныг Төв цэнгэлдэхэд хийхээр төлөвлөжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

МҮБХ-ны удирдлагууд, Монгол бөхийн аварга, гарди, харцага цолтнууд, засуулууд болон бөх тайлбарлагч нар баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхэнтэй уулзлаа. 

“Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан энэ талаар "Өнгөрсөн жилийн наадмын үеэр барилдааны зүлэгтэй холбоотой асуудал олон нийтийн анхааралд орж, санал шүүмж өрнөсөн. Энэ удаад бид асуудлыг нухацтай авч үзэн, Монголын Үндэсний Бөхийн Холбоо бөхчүүдийн санал хүсэлтийг тусгаж, тэдэнд хамгийн тохиромжтой шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Баяр наадмын өмнөх сорилго барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бид аливаа асуудалд хурдан хариу арга хэмжээ авдаг байх байдлыг эрхэмлэж, та бүхний санал шүүмжийг нээлттэй хүлээн авч хамтдаа ярилцан, монгол түмний их баяр наадмыг улам сайжруулахын төлөө хичээн ажиллана. Дараагийн удаад Монголын үндэсний харваачдын холбоо цэц мэргэн харваачдаа хүлээн авч уулзан, тэдний саналыг сонсож харвааны орчныг сайжруулах тал дээр анхаарал хандуулах болно. Нээлттэй байдал бидний эрхэм зорилго. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагааг улам бүр ил тод болгон шинэчлэл хийж ажиллах болно" гэв.

Харин Улсын аварга О.Хангай "Хар резин гээд байгаа энэ зүйл барилдах явцад ямар ч хөлсгүй болгодог, хаймар үнэртдэг, эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй ийм байдлууд анзаарагдаж байсан. Энэ дээр хоёр өдөр зөвхөн бөхчүүд барилдаад өнгөрөхгүй. Нийтийн арга хэмжээ болдог. Хүүхдүүд хөлбөмбөг тоглож байсан. Энэ бүрд тодорхой хэмжээнд хордоод явж байсан болов уу. Өнгөрсөн жил энэ зүлэг усаа шингээхгүй байсан. Хар резин, дүүргэгч материалаа хийгээгүй байсан учраас маш их халтиргаа үүссэн. Холбооны тэргүүн хэлж байна. 30-аад хүн халтирсан байна. Дөрвөн хүн гэмтэж бэртсэн. Манай Ховд аймгийн Чандмань сумын Б.Пүрэвсайхан заанаас эхлээд одоо хүртэл заал танхимын барилдаанд барилдаж чадахгүй. Одоо болтол эмчилгээ хийлгээд явж байгаа хүндрэлтэй асуудлууд байна. Тиймээс энэ зүлгийг заавал солих нь зүйтэй. Дүүргэгч материал гээд байгаа зүйлээ хар резинээр биш өөрөөр хийгээрэй" гэсэн санал хэлж, байр сууриал илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(66.181.179.230) 2025 оны 03 сарын 24

khumuusiin sanal shuumjleliig dandaa dagawal ch ikh khetsuu dee , manai mongolchuudad chinin yu taalagddagui shuu , mungu , setgel sanaany bgarz daa

0  |  0
zzzz(66.181.179.230) 2025 оны 03 сарын 24

khumuusiin sanal shuumjleliig dandaa dagawal ch ikh khetsuu dee , manai mongolchuudad chinin yu taalagddagui shuu , mungu , setgel sanaany bgarz daa

0  |  0
zzzz(66.181.179.230) 2025 оны 03 сарын 24

khumuusiin sanal shuumjleliig dandaa dagawal ch ikh khetsuu dee , manai mongolchuudad chinin yu taalagddagui shuu , mungu , setgel sanaany bgarz daa

0  |  0
Close menu