"Төв цэнгэлдэх хүрээлэнгийн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал МҮБХ-ны удирдлага, улсын цолтнууд, засуулууд болон бөх тайлбарлагч нартай наадмын бэлтгэл ажил, ялангуяа стадионы зүлгийн стандартын талаар уулзаж, ярилцлаа.
Улсын аварга О.Хангай "Хар резин гээд байгаа энэ зүйл барилдах явцад ямар ч хөлсгүй болгодог, хаймар үнэртдэг, эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй ийм байдлууд анзаарагдаж байсан. Энэ дээр хоёр өдөр зөвхөн бөхчүүд барилдаад өнгөрөхгүй. Нийтийн арга хэмжээ болдог. Хүүхдүүд хөлбөмбөг тоглож байсан. Энэ бүрд тодорхой хэмжээнд хордоод явж байсан болов уу. Өнгөрсөн жил энэ зүлэг усаа шингээхгүй байсан. Хар резин, дүүргэгч материалаа хийгээгүй байсан учраас маш их халтиргаа үүссэн. Холбооны тэргүүн хэлж байна. 30-аад хүн халтирсан байна. Дөрвөн хүн гэмтэж бэртсэн. Манай Ховд аймгийн Чандмань сумын Б.Пүрэвсайхан заанаас эхлээд одоо хүртэл заал танхимын барилдаанд барилдаж чадахгүй. Одоо болтол эмчилгээ хийлгээд явж байгаа хүндрэлтэй асуудлууд байна. Тиймээс энэ зүлгийг заавал солих нь зүйтэй. Дүүргэгч материал гээд байгаа зүйлээ хар резинээр биш өөрөөр хийгээрэй" гэсэн санал хэлж, байр сууриал илэрхийлэв.
Харин “Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан энэ талаар "Өнгөрсөн жилийн наадмын үеэр барилдааны зүлэгтэй холбоотой асуудал олон нийтийн анхааралд орж, санал шүүмж өрнөсөн. Энэ удаад бид асуудлыг нухацтай авч үзэн, Монголын Үндэсний Бөхийн Холбоо бөхчүүдийн санал хүсэлтийг тусгаж, тэдэнд хамгийн тохиромжтой шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Баяр наадмын өмнөх сорилго барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бид аливаа асуудалд хурдан хариу арга хэмжээ авдаг байх байдлыг эрхэмлэж, та бүхний санал шүүмжийг нээлттэй хүлээн авч хамтдаа ярилцан, монгол түмний их баяр наадмыг улам сайжруулахын төлөө хичээн ажиллана. Дараагийн удаад Монголын үндэсний харваачдын холбоо цэц мэргэн харваачдаа хүлээн авч уулзан, тэдний саналыг сонсож харвааны орчныг сайжруулах тал дээр анхаарал хандуулах болно. Нээлттэй байдал бидний эрхэм зорилго. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагааг улам бүр ил тод болгон шинэчлэл хийж ажиллах болно" гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Зөвхөн зүлэг рүү дайраад байх нь буруу шүү, барилдах талбайдаа зориулж гутал хувцасаа бэлдэх нь бөхчүүдийн өөрсдийнх нь хариуцлагын асуудал шүү, аль эрт өнөөгийн байнгын өдөр тутмын хэрэглээнд тохирохгүй нь тодорхой болоод хэрэглээнээс шахагдаад гарчихсан халцгай, хавтгай, ширэн ултай гутал өмсчихөөд хальтарлаа гээд хэл ам хийгээд байх нь хэр зөв байдаг юм бол
Mongolchuud bidenii negerl zyul bol.Mongoliin turiig gartaa udamsahij avsan MANiin ba An iin olgiarhuudtai alatsaj.2 tishee bolj .Mongoloo avrah ba hoch vei avrah asduudal yldesen.Bid tedeniig yhetelee heden yeree tejeej tetgej bollloo.Oodoo alazah Mongol erchyd negdeh bolsonHysen hyseegyiuch Mongold dsahinb ardsachi;lin shudarga hyn turluhtuni jamaar huv sagal garan SVG.Batbold Elebegdorj nariin shunaliin mapiin sestim hycheer nurana.Elbegdorj bol yaltajgyi ANU iin Zelinsgii.Mongolchuud Trampad ene talaar gariin vsegiin ig uguh jiostoi.Mongol ulsiiun tonuulchid ANU uun ba Trampiin henbaih ve.
soli soli batsuuriin geriin gadaa avaachij devsee unegui