Пак Бу Гом: Биеийг минь бүхэлд нь бороор будсан

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

 

Netflix-ийн бүтээл "When Life Gives You Tangerines" кино үзэлтээрээ тэргүүлж, олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ. Тус кинонд жүжигчин Пак Бу Гомыг тоглуулахад хэтэрхий царайлаг байсан тул найруулагч дараах арга хэмжээнүүдийг авчээ. 

Найруулагч Ким Вон Сог Пак Бу Гомыг дүрдээ тохирсон харагдуулахын тулд ямар арга хэмжээ авсан тухай Пак Бу Гом "Энэхүү киноны хувьд нүүр будалтын багийнхан нүүрнээс минь эхлээд хөлийн хуруу хүртэл бүх биеэр минь хар өнгийн суурь түрхсэн. Тэд Чэжүд удаан хугацаанд амьдарч, наранд борлосон хүний дүр төрхийг бүтээхийн тулд харагдахуйц хэсгийн бүхий л арьсыг борлуулж, яр шарх нэмэх гэж шаргуу ажилласан. Би ч мөн дүрдээ орохын тулд багагүй жин нэмсэн. Кинон дээр царай маань тийм ч их жин нэмсэн харагдаагүй ч төсөөлж байснаас илүү ширүүн харагдаж байсан гэж бодож байна. Нийтдээ би 4-5 кг жин нэмсэн" гэжээ. 

Түүний энэхүү мэдэгдэл болон найруулагчийн үйлдэл зарим талаараа шүүмжлэл дагуулаад байна. Учир нь бор арьстай, жин ихтэй хүн царай муутай харагддаг гэх агуулга нь олон нийтээс шүүмжлэл хүртэхэд хүргэсэн байна. Энэ нь тухайн салбарын гоо сайхны стандартын тухай маргааныг эхлүүлээд буй ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.162.139) 2025 оны 03 сарын 25

энэ ёстой хөөрхөн хоёр шүү хэхэ тэр кино нь бас их хөөрхөн болсон байна лээ.

0  |  0
зочин(103.212.162.139) 2025 оны 03 сарын 25

энэ ёстой хөөрхөн хоёр шүү хэхэ тэр кино нь бас их хөөрхөн болсон байна лээ.

0  |  0
зочин(139.5.219.64) 2025 оны 03 сарын 25

Хөөрхөн жүжигчид минь, хамгийн их хүндэлж явдаг шүү. Юм бүхнийг шүүмжилж, харлуулж байдаг амаргүй нийгэм бүрэлджээ. Нэг үгээр хэлбэл нийгэм бүхэлдээ өвчилж байна. Хаа сайгүй. Манай улсад ч бас. Сайхан кино болсон байна. үзэж байгаа. Уйлж байгаа.

1  |  0
Close menu