Ким Се Руны экс найз залуу АНХ УДАА ярилцлага өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

 

Талийгаач жүжигчин Ким Се Руны экс найз залуу хэмээн өөрийгөө нэрлээд буй "К" хэмээх эр "The Fact"-д ярилцлага өгчээ. Тэрээр Ким Се Руны үхэлд Ким Сү Хёныг бус түүний гэр бүлийг буруутай хэмээн үзэж буйгаа илэрхийлж, түүнийг нас барахаас өмнөх өдрүүдэд юу болсон тухай ярьсан байна. 

Нөхөртөө хүчирхийлүүлсэн 

Ким Се Рун нөхөртэйгөө 2024 оны арваннэгдүгээр сард анх танилцаж, 2025 онд гэрлэлтээ батлуулсан ч нөхөр нь түүнийг бие болоод сэтгэл зүйн хувьд хүчирхийлсээр байсан. Үүнээс болж Ким Се Рун надтай холбогдсон нь нөхрийнх нь уурыг улам бүр хүргэж байсан. Нөхөр нь түүнийг надтай харилцаж байгааг нь мэдээд утсыг нь авч, түүний үйлдлүүдийг ажиглан, хэл амаар доромжилж эхэлжээ. Энэ нь түүнд хүнд дарамт болж амиа егүүтгэхийг олон удаа оролдсон. 

Ким Се Руны экс найз залуудаа бичсэн мессеж

Би түүнтэй арваннэгдүгээр сараас уулзаж эхэлсэн. Эхэндээ энэ тухайгаа хэлж чадаагүй бөгөөд та хэцүү үеийг туулж байсан. Үнэндээ би маш их ганцаардсан байсан учраас намайг сонсож, асуудлыг минь шийдвэрлэхэд туслах хэн нэгэн надад хэрэгтэй байсан. Гэхдээ энэ бүхэн түр зуурынх байсан. Сүүлд тэр миний KakaoTalk мессеж болон зургийг задруулж, инстаграмыг минь хакердаж, намайг цохиж, хараан зүхэж эхэлсэн. Би маш их айж байсан болохоор түүнээс салж чадаагүй. 

Надаас болж таныг гомдоох вий гэж үргэлж айдаг байсан болохоор салъя гэж хэлсэн. Тэгээд л ийм зүйл болсон. Чи миний хувьд хамгийн үнэ цэнтэй хүн минь байсан учраас чамайг шаардлагагүй зүйлс сонсож, гомдоосой гэж хүсээгүй. Өөрийнхөө шуналаас болж чамд итгэл алдахыг хүсээгүй. Эцэст нь би ийм нөхцөл байдал үүсгэж, чамайг өвтгөж, шарх сорвитой нь үлдээсэн. Гэхдээ чамтай өнгөрүүлсэн цаг хугацаа бүхэн минь худлаа байгаагүй. Ямар ч эргэлзээгүйгээр чи миний хувьд хамгийн үнэ цэнтэй хайр байсан.

Ким Се Рунаас харилцаагаа тасалсан гэр бүлийнхэн 

Ким Се Рун 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд өөрийгөө гэмтээхийг оролдсон тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Түүний ар гэрийнхэнд энэ тухай мэдэгдсэн ч хэн нь ч тусламж хэрэгтэй үед нь гарч ирээгүй. Түүнийг эмнэлгээс гарах хүртэл хэн ч ирээгүй. Эмнэлгийн төлбөрийг түүний хуучин агентлагаас хариуцаж байсан. 

Түүнийг эмнэлгээс гарсны дараа гэрт нь хүргэж ирэхэд ээж нь найзтайгаа гэрт нь хоол идээд сууж байсан. Тэд гайхсан, эсвэл өрөвдсөн шинж үзүүлээгүй. Гэр бүлийнхэн нь түүнд ингэж ханддаг байсан учраас тэр үргэлж л зугтаахыг хүсдэг байсан. 

"К" хэмээх эр Ким Сү Хёныг буруутай гэх мэдээллийг эрс няцааж, гэр бүлийг нь буруутгав 

Се Руныг хэнээс ч илүү мэддэг хүний хувьд түүнийг нагац эгч гэх хүн гэнэт гарч ирэн Ким Сү Хёныг буруутай гэх яриа гаргасан нь миний хувьд утгагүй зүйл. 

Мөн охин нь гэр бүлийнхэнтэйгээ мэдэгдэлгүйгээр яаж гэрлэх билээ? Гэхдээ би ойлгож байна. Тэдний хэн нь ч охин нь хүнтэй гэрлэсэн болохыг мэдээгүй байгаа нь тэдний хоорондын харилцаа хэр түвшинд байсныг нотолж байна. Түүнийг амьд байхад тэд бараг л тоодоггүй байсан. Харин одоо түүнийг явсан болохоор тэд алдартай жүжигчинтэй холбоотой байсан хуучин амьдралыг нь ухаж эхэлсэн үү. Үүний цаана өөр сэдэл байх ёстой. Би Ким Сү Хёнтой уулзаж байгаагүй ч түүний алдар нэрээс харахад түүнд ямар шударга бус санагдаж байгааг ойлгож байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т(66.181.188.240) 6 цагийн өмнө

Энэ ёстой худлаа

0  |  1
Т(66.181.188.240) 16 цагийн өмнө

Энэ ёстой худлаа

0  |  0
Close menu