"Дэлхийн цирк Монголд- 2025" олон улсын циркчдийн хамтарсан тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 12-оос тавдугаар сарын 11-ны өдрийн хооронд "AIC STEPPE ARENA"-д зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү тоглолтод Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны шилдэг циркчид хуран чуулж, өөрсдийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах болно.
Циркийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзүүлэхээс гадна дэлхийн номер нэг алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирж, циркийн урлагийг шимтэн сонирхогчид, гэр бүл, хүүхэд багачуудын хувьд мартагдашгүй дурсамж үлдээхээр зэхжээ.
Тоглолтын тасалбарыг ticket.mn -ээс худалдан авах боломжтой бол дэлгэрэнгүй мэдээллийг 9898-5959 дугаарын утсаар лавлаарай.
Сэтгэгдэл ( 0 )