Н.Учрал Азийн залуучуудын наадмын БАГИЙН АХЛАГЧААР томилогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
18 цагийн өмнө

Азийн олимпын зөвлөлийн шийдвэрээр Азийн залуучуудын III наадам 2025 оны аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотод зохион байгуулагдана. 

Энэ удаагийн наадамд спортын 23 төрлөөр 14-17 насны залуу тамирчид өрсөлдөх юм.

Азийн залуучуудын наадам нь Залуучуудын олимпын наадмын өмнөх жил зохиогддог онцлогтой бөгөөд залуу тамирчдад олон улсын түвшинд туршлага хуримтлуулах, ур чадвараа хөгжүүлэх чухал боломж болдог. Анх 2009 онд Сингапурт, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотод болсон тус наадам 12 жилийн дараа дахин зохион байгуулагдахаар болж байна.

Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын багийг уг наадамд удирдан оролцуулах ахлагчаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал томилогдлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 4 цагийн өмнө

Учрал баяжихын төлөө л явдаг жудаггүй нөхөршдээ яагаад ийм том дарга болоод байгаа юм болоо хүүкийн бөгсийг сайн долоожээ

0  |  0
Close menu