МХБХ-ны шинэ ерөнхийлөгч болон Зөвлөлийн гишүүд ирэх сард тодорно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгчийн болон Зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгуулийг /2023-2027/ ирэх дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлосонтой холбоотойгоор Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг 2025 оны гуравдугаар сарын 14-ний 09:00 цагаас гуравдугаар сарын 29-ний 18:00 цаг хүртэл МХБХ-ны байранд хүлээн авч байгаа аж.

МХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЙ ХУВЬ ХҮН НЬ

МХБХ-ны дүрмийн 38-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 18-аас дээш настай, МХБХ-ны Дүрмийн хавсралт 3-т заасан шударга байдлын мэдэгдлийг бөглөж хангасан, сонгууль эсвэл дахин сонгуулиас өмнө сонгуулийн хороонд материалаа шалгуулсан, хөлбөмбөгийн спортод дөрвөөс доошгүй жил идэвхтэй оролцсон Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдоогүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэн байна.

НЭР ДЭВШИГЧИЙН ХҮСЭЛТ МАТЕРИАЛ НЬ ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛСАН БАЙХ ЁСТОЙ

 

  • Сонгуульд нэр дэвшүүлэх тухай гишүүн байгууллагын албан бичиг

 

  • Сонгуульд нэр дэвшигчийн анкет, цээж зураг болон нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаж байгаа талаарх мэдээлэл

 

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu