Технологийн магнат Элон Маскын трансжендер охин Вавиан Teen Vogue сэтгүүлд ярилцлага өгчөө.
Түүнийг хүйсээ солиулсныхаа дараа ааваасаа айсан уу хэмээн асуухад тэрээр "Яагаад би түүнээс айна гэж? Тэр маш их хүч чадалтай болохоор уу? Үгүй дээ, огтхон ч үгүй. Би яагаад түүнээс айх ёстой гэж? Тэр баян болохоор уу? Бүр айчихлаа байна. Тэр зүгээр л нэг өрөвдөлтэй жаал шүү дээ.
Хүн хэчнээн хэмжээний баян байх нь надад огтхон ч хамаагүй. Би үнэхээр тэгдэггүй. Тэр твиттер эзэмшдэг. Түүнд баяр хүргэе, тэгээд л боллоо.
Хүмүүс намайг түүнтэй холбож ойлгох нь надад үнэхээр төвөгтэй байдаг. Надад бусдыг халамжлах шаардлага байхгүй. Би эх өөр хэдэн дүүтэй гэдгээ ч мэдэхгүй. Тэдний юу хийх нь надад хамаагүй. Энэ бүхэн миний асуудал биш. Тэр бол завхай нэгэн" гэжээ.
Энэ жил 20 нас хүрч буй Вивиан 2023 онд хүйсээ солиулсан. Аавтайгаа тааламжгүй харилцаатай байдаг тэрээр Элон Масктай холбоо барилгүй удаж байгаагаа мөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна.
Элон Маскийн хувьд саяхан 14 дэх хүүхдээ өлгийдөн авсан. Тэрээр 2000-2008 оны хооронд Канадын зохиолч Жастин Вилсон гэх эмэгтэйтэй гэр бүл зохиож зургаан хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд том хүү нь хорвоод мэндэлснээс 10 долоо хоногийн дараа нас баржээ. Үүний дараа хосууд хоёр ихэр хөвгүүдтэй болсны нэг нь Вивиан бол тэднийг төрүүлснийхээ дараа үр шилжүүлэн суулгах аргаар гурван ихэр хөвгүүдтэй болсон байна. Түүний энэхүү үйлдлийг Вивиан мөн шүүмжилсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Бас л нэг урваж шаравсан эцэг хүү нь эцэгтээ их гомдож ийм байдалд хүрсэн бнаа