Монголын хип хоп ертөнцийн томоохон тоглогчдын нэг болох ICE TOP хамтлагийн Боогий болон реппэр Desant, реппэр Ginjin нар хамтран "In Da Huree" a bigger show тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Тоглолт ирэх тавдугаар сарын 10-ны өдөр Socialpay Park буюу хуучнаар Hit Park-т тоглогдох болно. Хип хоп урсгалыг өөр өөрсдийн өнгө аясаар илэрхийлэх тэдний тоглолтын Early Bird тасалбар худалдаалагдаж дуусахад ердөө хэдхэн хоног үлджээ.
Тэднийг энэ цагийн хип хоп урсгалын "Их гурвал" гэхэд хилсдэхгүй. "In Da Huree" a bigger show тоглолтын тасалбарын хувьд Early Bird тасалбар 50 мянган төгрөгөөр худалдаалагдаж буй бол энгийн тасалбар 80 мянга, Fanzone тасалбар 150 мянга, VIP тасалбар 800 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа бөгөөд ticket.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )