Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгчийн болон Зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгууль /2023-2027/ ирэх дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болно.
Тус сонгуульд нэр дэвшиж, хөлбөмбөгийн холбооны удирдлагын төлөө өрсөлдөх хүмүүс энэ өдрүүдэд анхаарлын төвд байгаа бөгөөд өнөөдөр Gmobile ТУЗ-ын дарга, "Jet Sharing Mongolia"-г үүсгэн байгуулагч Г.Дашням Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ.
Тэрбээр "Миний бие өөрийн итгэл үнэмшил, хөлбөмбөгт хайртай найз нөхөд, хамтран зүтгэгчдийн дэмжлэгээр Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгөхөөр боллоо.
Өөрийн хөлбөмбөгийн туршлагаа товч дурдвал:
2016 онд "Улаанбаатар Сити" багийг үүсгэн байгуулсан.
Түүнчлэн эх орныхоо хөл бөмбөгийн хөгжилд хувь нэмэр болох үүднээс Хөлбөмбөгийн FIFA стандарт талбай (Green Fields), Өвлийн бэлтгэлийн битүү талбайг өөрийн хөрөнгөөр байгуулж 2018 онд ашиглалтанд оруулсан.
Тамирчдын нийгмийн баталгааг сайжруулахад тогтмол анхаарч ирсэн, цалин, урамшуулал, 1 тамирчинд орон сууц, 6н тамирчинд авто машины дэмжлэг үзүүлсэн болно.
Хөлбөмбөгийн холбоог тойрсон бусармаг явдал, шударга бус зүйлстэй анхнаасаа эвлэрч байгаагүй. Их спортыг амьжиргааны суваг болгож, хувийн ашиг сонирхолоор хандах шаардлага, сонирхол, хүмүүжил надад байхгүй. Хөлбөмбөгт хайртай хүн бүртэй зүрх сэтгэл нэгдэж тууштай зүтгэх болно" гэж олон нийтэд мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ одоо хэрэггүй байх оо, өнгөрсөн сонгуулиар СБД-т нэр дэвшээд баахан баярхаж аархаж байгаад мултарсан, ирэх сонгуулиар даагаа нэхнэ гэж үзнэ, юун хөлбөмбөг ирэх сонгууль л бодож яваа хүн ш дээ
Хөлбөмбөгийн хувьд энэ зөв сонголт байж болох, холбооны хуучин ялзарсан удирдлагын эсрэг зогсож байсан хүн гэж ойлгодог, гэхдээ бас л улстөрийн л хүн л дээ
Муухай скуутерээ хотод явуулахаа болиочээ. Скуутертэй залуус дуу дохиогүй замын хөдөлгөөнд оролцох нь амиа хорлолт болоод баына гэдгийг ойлгооч мөнгө бас эргээд өөрөөс чинь хариу нэхнэ шүү