Б.Отгонтуяа эхний тойрогт БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2025.03.27) эхэллээ.

Тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан нар хүч үзэж байна. Дөнгөж сая 50 кг-ын жинд Б.Мөнхнар эхний тойрогт БНХАУ-ын бөхөд ялагдсан бол 55 кг-ын жинд Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг оноогоор (10:0) цэвэр яллаа.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5(103.11.195.34) 2025 оны 03 сарын 27

Гараа сайн бол Бариа сайн. АМЖИЛТ\n

0  |  0
Зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 27

Агуу агуу, чөлөөт бөх маш өндөр хөгжсөн орны бөхийг ялга гэдэг чинь агуу амжилт, шууд гавьяат тамирчин цол өгвөл яаг таарна

0  |  0
Зочин(202.126.90.85) 2025 оны 03 сарын 27

Арай ч эхний тойрогтоо бүдрэх хүн ААШТ-д явуулахгүй байлгүй дээ, МЧБХ

0  |  0
Close menu