Сингапур улсад энэ сарын 26-30-ны хооронд зохион байгуулагдах 2025 оны "FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өнөөдөр тус улсыг зорилоо.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
- Монголын эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн баг болон Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Хэсгийн эхний тоглолтоо гуравдугаар сарын 29-нд хийнэ.

- Эмэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний “B” хэсэгт урьдчилсан шатны “B” хэсгийг тэргүүлсэн баг болон Тайланд улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Хэсгийн эхний тоглолтоо гуравдугаар сарын 29-нд хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )