Чөлөөт бөхийн ААШТ I Б.Отгонтуяа хагас шигшээд шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон бол өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна.

Тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-д зодоглож байгаа Б.Отгонтуяа дөнгөж сая хагас шигшээд шалгарлаа. Манай тамирчин шөвгийн наймд Казахстаны 35 настай хашир туршлагатай бөх Зульфия Яхароваг 11:0-ээр оноогоор цэвэр яллаа. Тэрбээр ийн эхний хоёр барилдаанд дараалан цэвэр ялахдаа нэг ч оноо алдалгүй, нийт 21 оноо аваад байна.

Өнөөдөр Монголын таван бөх барилдахаас 55 кг-д зодоглож буй Б.Отгонтуяа эхний ялалтыг байгуулж, шөвгийн наймд шалгарсан. Тэрбээр тэгшитгэлд БНСУ-ын бөх И Хю Римийг 10:0 оноогоор цэвэр ялсан юм. Б.Отгонтуяа U-23 насны Азийн хошой аварга цолтой бөгөөд энэ жил анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, тивийн аваргад оролцох эрхээ авсан юм.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 50 кг-д зодоглож буй улсын аварга Б.Мөнхнар эхний даваанд БНХАУ-ын залуу тамирчин, 20 хүртэлх насны дэлхийн аварга Юү Жанд 10:0 оноогоор ялагдсан. Хэрэв Хятадын бөх финалд шалгарвал Б.Мөнхнар дагаж барилдах болно. Өнөөдөр мөн Т.Алтжин (59 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), Э.Даваанасан (76 кг) нар барилдах хуваарьтай байна.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүч(202.126.91.204) 2025 оны 03 сарын 27

япон гэхээр машин робот биш шүү дээ. Адилхан махбодтой цус шөрмөстэй хүн л байж таарна. Таарвал үзэж тарж үсэрч наадах хэрэгтэй. Харин жаахан илүү нь бэлтгэлжилт цалин хангамж байж магадгүй ээ.Юу нь дутдаг юм...

0  |  0
Зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 27

Японтой таарчихгүй л бол жаал дүвчигнэхэд яах вэ дээ, кк

0  |  0
Close menu