Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн АШТ-ий гурав дахь өдөр Монголын таван бөх өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар шөвгийн 8-ын учраагаа ялснаар их шөвөгт шалгараад байна.
Улсын шинэхэн аварга Т.Алтжингийн хувьд Кыргызстаны бөх, U-20 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Танчолпон Кибалбековаг 8:2-оор буулгаж авсан. Одоо тэрбээр хагас шигшээд Японы Сакүра Онишитэй барилдах болно.
ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын шөвгийн 8-д БНСУ-ын Ким Мин Жу-г цэвэр ялж, мөн хагас шигшээд үлдээд байна. Барилдаанд манай бөх 9:0-ээр тэргүүлж яваад цэвэр дарсан юм.
Одоо тэрбээр БНАСАУ-ын бөх, Парисын олимпын 5-р байрын шагналт Пак Сол Гум-тай барилдах болно.
Сэтгэгдэл ( 0 )