МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өчигдөр "Олимпик хаус"-т танхимаар болон цахимаар хуралдаж, МҮОХ-ны үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцэн, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, гишүүнчлэл, Хянан шалгах зөвлөлийн тайлан, санхүүгийн олон улсын аудитын дүн зэрэг асуудлыг өнөөдөр (2025.03.28) болох бүх Гишүүдийн хуралд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Тайлант хугацаанд МҮОХ нь “Канвон 2024” Залуучуудын олимпын наадам, “Парис 2024” олимпын наадам болон “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцуулснаас гадна ОУОХ-ны Эв санааны нэгдлийн төсөл хөтөлбөрт идэвхтэй хамрагдаад байна.
Цаашид МҮОХ-ны зүгээс олимпын хиймэл оюун ухаант туслах ашиглах, тамирчдын хэрэглээнд нэвтрүүлэх, технологийн дэвшлийг ашиглах, олимпын цахим спортын төрлүүдийг хөгжүүлэх, Залуучуудын олимпын наадам болон ОУОХ-ны чуулганыг эх орондоо зохион байгуулах чиглэлээр 2025-2028 оны олимпын циклд ажиллах болно.
МҮОХ-ны Гишүүдийн хурал өнөөдөр 11:00 цагаас "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.
Сэтгэгдэл ( 0 )