Чөлөөт бөхийн ААШТ | Х.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 28

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр Монголын таван эмэгтэй бөх зодоглож байна. 57 кг-д Х.Болортуяа эхний даваанд Вьетнамын Ти Хиен Дангийг даралтаар цэвэр яллаа. 

Х.Болортуяа барилдаанд 12:7-гоор тэргүүлж яваад цэвэр дарсан юм. 

Одоо тэрбээр Японы бөх, Ази тивийн аварга, U-23 насны дэлхийн аварга Сара Натамитай барилдах болно. 

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu