Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-д зодоглож буй манай бөх Ч.Отгонтуяа эхний барилдаанаа эзэн орны бөх Ноура Муссаллам Тааибиний эсрэг хийлээ.
Энэ барилдаанд Ч.Отгонтуяа өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялж, хагас шигшээд шалгараад байна.
Одоо тэрбээр БНАСАУ-ын бөх, “Парис-2024” олимпын хүрэл медальт Чо Хю Гёны эсрэг барилдах болно.
Харин 57 кг-ын Х.Болортуяа хоёр дахь барилдаандаа Ази тивийн аварга, U-23 насны дэлхийн аварга Японы Сара Натамид 11:0-ээр дийлдэв.
Япон бөх хагас шигшээгийн учраагаа ялж, финалд шалгарвал Х.Болортуяа дагаж барилдах болно.
Сэтгэгдэл ( 0 )