Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн ээлжит хурал өнөөдөр (2025.03.28) "Чингис" зочид буудлын хурлын Их танхимд боллоо. Хурлаар хэлэлцэж, шийдсэн асуудлыг тоймлон хүргэе.
-Монголын үндэсний олимпын хорооны 2024 оны ажлын тайланг хэлэлцэв.
-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, гишүүнчлэл, Хянан шалгах зөвлөлийн тайлан, санхүүгийн олон улсын аудитын дүн зэргийг хэлэлцэв.
-Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхааралд байсан ОУОХ-ны хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.
-"Канвон-2024” Залуучуудын олимпын наадам, “Парис 2024” олимпын наадам болон “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчид хэрхэн оролцсон төр хувийн хэвшлийн цаашдын ажлын уялдаа холбоо, хамтран ажиллах талаар хэлэлцэв.
-МҮОХ-ны зүгээс олимпын хиймэл оюун ухаант туслах ашиглах, тамирчдын хэрэглээнд нэвтрүүлэх, технологийн дэвшлийг ашиглах, олимпын цахим спортын төрлүүдийг хөгжүүлэх, Залуучуудын олимпын наадам болон ОУОХ-ны чуулганыг эх орондоо зохион байгуулах чиглэлээр 2025-2028 оны олимпын циклд ажиллах зорилт, үйл ажиллагааны талаар ярилцаж зөвлөлджээ.
Сэтгэгдэл ( 0 )