Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголын бөх Түвшинжаргалын Энхжин аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Шахзода Алланязоваг даралтаар цэвэр ялсан юм. Барилдааны явцад Т.Энхжин 4:0-ээр тэргүүлж яваад даралтад оруулан ялалт байгуулсан.
Одоо манай бөх аваргын төлөө БНХАУ, Японы бөхчүүдийн ялсантай нь хүч сорих болно.
Медалийн төлөөх барилдаанууд орой 23:00 цагаас эхэлнэ.
Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Сэтгэгдэл ( 0 )