Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт 2025.03.28-ны өдөр Дархан-Уул аймагт шилжин үйл ажиллагаа явуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон харьяа газруудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Эдийн засгийн Бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг дэмжин, УИХ-аас Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт шилжүүлсэн билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яамны албан хаагчидтай уулзалт хийх үеэрээ ХХААХҮЯ болон харьяа байгууллагуудыг Дархан-Уул аймагт шилжүүлэх шийдвэр үр дүнгээ өгч байгааг онцолсон. УИХ болон Засгийн газраас баримталж буй Хот, хөдөөгийн сэргэлт, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжин, Улаанбаатар хотоос Дархан хотод шилжин суурьшсан ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаа болон албан хаагчдын нийгмийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг сонсож, санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )