ЖАГСААЛТ I Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарь

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 30

Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан дөрөвдүгээр сард "Монгол бөхийн өргөө"-нд болон орон нутагт зохион байгуулагдах барилдааны хуваарийг танилцуулъя. 
 

  • 04.01, Мягмар

Дорнод аймгийн Чойбалсан хотод “Дорнын Хүчтэн” дэвжээний нэрэмжит Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан
 

  • 04.05, Бямба

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
 

  • 04.06, Ням

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан
 

  • 04.12, Бямба

Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан
 

  • 04.19, Бямба

“Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан
 

  • 04.20, Ням

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан
 

  • 04.21, Даваа

Завхан аймгийн Баянтэс сумын шинэ Спорт заалны нээлтийн барилдаан
 

  • 04.26, Бямба

Нийслэлийн МАН-ын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
 

  • 04.27, Ням

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан тус тус зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu