Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдаж байна.
Манай бөхчүүдийн салхийг хагалж, 86 кг-ын Н.Батбилгүүн дэвжээнд гарлаа. Улсын шинэхэн аварга Н.Батбилгүүн эхний давааны учраа Тажикистаны Салимжони Халимзодаг 4:2-оор ялж, шөвгийн 8-д шалгараад байна.
Одоо манай бөх дунд шөвөгт Казахстаны бөх, 2023 оны Ази тивийн аварга Болат Сакаевтай барилдах болно.
61 кг-д зодоглож буй ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Т.Түвшинтулга эхний тойрогт Узбекистаны бөх, U-23 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Бехрузбе Туранмуратовыг мөн 4:2-оор хожиж, шөвгийн 8-д шалгараад байна.
Одоо тэрбээр залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ираны Ахмад Масоуд Мохаммаднежаджавантай барилдах юм.
Сэтгэгдэл ( 0 )