Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдаж байна.
Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 74 кг-д манай тамирчин Б.Батбаяр эхний учраагаа ялж, шөвгийн наймд шалгараад байна. Тэрбээр БНАСАУ-ын Хан Ок Чолыг 4:2-оор буулгаж авсан юм.
Одоо манай бөх дунд шөвөгт Казахстаны бөх, 2024 оны дэлхийн аварга Нуркоза Кайпановтой барилдах болно.
Харин 86 кг-ын Н.Батбилгүүн Казахстаны бөх, 2023 оны Ази тивийн аварга Болат Сакаевт 5:3-аар харамсалтай ялагдав.
Манай бөх 4:3-аар хожигдож яваад цаг дуусах мөчид шийдсэн мэх хийж, өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасан. Гэвч энэ үед цаг дууссан байсан нь батлагдсанаар челленжийн нэг оноо алдаж, онооны харьцаа 5:3 болсон юм.
Түүнчлэн 61 кг-ын Т.Түвшинтулга залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ираны Ахмад Масоуд Мохаммаднежаджаванд 9:1-ээр хожигдлоо.
Хэрэв Казахстан, Ираны бөхчүүд финалд шалгарвал манай бөхчүүд хүрэл медалийн төлөө дагаж барилдах болно.
Сэтгэгдэл ( 0 )