"Амьдрахуй" постдрамын жүжгийн ХААЛТЫН ТОГЛОЛТ нээгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 30

"Амьдрахуй" постдрамын жүжиг нь ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотын төв театрт франчайз эрхтэйгээр зарагдсанаар хилийн чанад дахь аялалаа эхлүүлж байгаа билээ.

Тиймээс тус жүжгийн хаалтын тоглолтууд эхэлж, Улаанбаатар хот дахь аялалаа дуусгах цаг дөхөж байна. 

"Амьдрахуй" жүжгийн хаалтын тоглолтуудыг гуравдугаар сарын 27-ноос эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл дөрөвхөн удаа тоглоно.

"Амьдрахуй" постдрамын жүжиг нь өнгөрсөн онд нийт 15 мянган үзэгчид хүрч, театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртжээ.

Дашрамд сонирхуулахад, тун удахгүй "АМЬДРАХУЙ" дэлгэцийн уран бүтээл болох нь тодорхой болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu