Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д зодоглож буй Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл шөвгийн наймд Туркменистаны бөх, залуучуудын Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Заямухаммет Сапаровыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн 4-т үлдлээ.
Одоо М.Лхагвагэрэл хагас шигшээд Энэтхэгийн бөх Динеш Динештэй барилдах болно.
Б.БАТ-ЭРДЭНЭ, Б.БАТБАЯР НАР УЧРААГАА БАРСАНГҮЙ
Азийн АШТ-ий 74 кг-д шөвгийн наймд шалгараад байсан Б.Батбаяр Казахстаны бөх, 2024 оны дэлхийн аварга Нуркоза Кайпановт 10:0-ээр ялагдлаа. Хэрэв казах бөх аваргын төлөө гарч ирвэл Б.Батбаяр дагаж барилдах болно.
Мөн 86 кг-ын Б.Бат-Эрдэнэ шөвгийн 8-д Японы бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Такаши Ишигүрод 5:3-аар харамсалтай ялагдав.
Сэтгэгдэл ( 0 )