Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл аваргын төлөө барилдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 30

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий сүүлийн өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д аваргын төлөө барилдахаар шалгарлаа. 

Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн бөх Динеш Динешийг 5:1-ээр буулгаж авсан юм.

Одоо М.Лхагвагэрэл аваргын төлөө Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумитай барилдана. 

М.Лхагвагэрэлийн хувьд 2023 онд Азийн аварга болохдоо хагас шигшээд энэхүү бөхийг 8:6-гаар хожиж байсан билээ. 

Түүнчлэн 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн нарыг ялсан бөхчүүд финалд шалгарсан тул манай хоёр бөх хүрэл медалийн төлөө дагаж барилдах эрхтэй болсон.  

Гэхдээ Б.Батбаяр дагах барилдаанд Бахрейний легионер бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Магомедрасул Аслуевт 4:1-ээр ялагдсанаар энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ. 

Харин Н.Батбилгүүн 86 кг-д хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх, U-23 насны Азийн аварга Нан Каотай барилдах оноолт таараад байна. Медалийн төлөөх барилдаанууд 23:00 цагаас эхлэх болно.

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.42) 2025 оны 03 сарын 31

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зочин(103.212.118.118) 2025 оны 03 сарын 30

Энэ Лхагвагэрэл хэзээ яагаад гавьяат авчихсан юм бэ, тоймтой амжилт гэхээр юм байна уу, үндэсний бөх л барилдаад явдаг нөхөр биз дээ

0  |  0
Ddfvcvsx(202.9.41.92) 2025 оны 03 сарын 30

Нам төрөө 44 жил өөрсдөө удирдаж улс орноо бүтээж босгосн дөрөвдүүд нам төрөө өөрсдөө яаартай ав. Түрүүний бөөс хужаа манж хулгайг тасдн зогсоо.

0  |  0
Close menu