Г.Хишигсайхан марафоны ААШТ-ээс хоёр дахь медалиа хүртлээ

Админ | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

Өнгөрсөн ням гарагт (2025.03.30) БНХАУ-ын Жиашинь хотноо марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөв.

Тэмцээнд 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин оролцсоны дотор Монгол Улсаа төлөөлөн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага доор гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нарын дөрвөн марафонч оролцлоо. Эмэгтэйчүүдэд манай Галбадрахын Хишигсайхан 2:28.56 амжилтаар хүрэл медаль хүртэв. Энэ нь түүний марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүртэж буй хоёр дахь медаль( Өнгөрсөн жил Г.Хишигсайхан Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэн, аварга болж байв) , Монголын марафончдын тивийн АШТ-ээс авсан 6 дахь медаль ( 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл) боллоо.

Өмнө нь манай марафончдоос Б.Сэр-Од 2008 онд мөнгө, 2013 онд алт, Ж.Олонбаяр 2015 онд хүрэл, Ц.Бямбажав 2017 онд хүрэл медалийн эзэн болж байв.

Энэ жилийн тэмцээнд Б.Сэр-Од маань 2:15:13 амжилтаар шагналт зургадугаар байрт орж, эрэгтэй марафончдоо манлайллаа.

Ц.Энхтүвшин, Таван цагариг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu