АТГ-ын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 02

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар өнөөдөр (2025.04.02) Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд АТГ-ын даргыг улираан томилуулах саналыг танилцууллаа. АТГ-ын даргаар З.Дашдаваа 2019 онд УИХ-ын 37 дугаар тогтоолоор томилогдсон. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулж, авлигатай тэмцэх газрын чадавхыг бэхжүүлэх, ижил чиг үүрэг бүхий гадны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой үр дүн гарсан байна.

Авлигатай тэмцэх чиглэлд тодорхой олон үр дүн гарсан учраас АТГ-ын дарга З.Дашдавааг улируулан сонгох нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.215.14.2) 2025 оны 04 сарын 03

Хэрэг алга

0  |  0
Зочин(202.9.40.188) 2025 оны 04 сарын 02

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu