Энэ оны эхээр цахим тоглоом сонирхогчид NVIDIA RTX 5000 болон AMD Radeon RX 9000 график картын шинэ үеийн загварыг хүлээн авсан нь томоохон үйл явдал байлаа. Компьютер тоглоомын хорхойтнууд үүнийг ашиглан удаан хугацаанд хүлээсэн тоглоомоо чанарын өндөр түвшинд тоглох боломжтой болж байна. Шинжээчид 2025 онд тоглогчдын хамгийн их хүсэн хүлээж буй тоглоомуудыг танилцуулж байна.
Kingdom Come: Deliverance II
Kingdom Come: Deliverance II бол нээлттэй ертөнц бүхий RPG төрлийн тоглоом бөгөөд өмнөх ангийнхаа шууд үргэлжлэл болж байна. Тиймээс эл тоглоомыг сонирхогчдын хувьд өндөр хүлээлттэй “Warhorse Studios”-ийн хөгжүүлэгчид тоглогчийг дундад зууны харанхуйн үе рүү дахин аваачих бөгөөд гол дүрийн баатар төрөл бүрийн даалгавар биелүүлж, дайснуудтай тулалдаж, шархаа эдгээж, олон сорилтыг даван туулах шаардлагатай болно.
Тоглоомын ертөнц өмнөхөөсөө хоёр дахин том болж, сэлэм, нум сумнаас гадна загалмайт буу болон анхны галт зэвсгүүд нэмэгджээ. Мөн тоглоомын явц нь зөвхөн ур чадвараас гадна баатрын нэр хүндээс хамаарч өөрчлөгдөнө. Kingdom Come: Deliverance II нь түүхэн орчныг бүрдүүлсэн ертөнцөд аялж, шинэ адал явдалтай учрахыг хүссэн хүн бүрд зориулсан шилдэг тоглоом юм. Энэхүү тоглоом 2025 оны хоёрдугаар сарын 4-нд албан ёсоор гарчээ.
Sid Meier’s Civilization VII
Анхны Civilization тоглоом 1991 онд гарч, хамгийн сүүлийн анги нь 2016 онд танилцуулагдсан билээ. Тоглогчдын хүлээлтийг багасгахын тулд олон нэмэлт контент гарсан ч шинэ ангитай харьцуулахад тэдгээр нь хангалттай байсангүй. Харин тэдний тэвчээрт шагнал болгон Sid Meier’s Civilization VII 2025 оны хоёрдугаар сарын 11-нд албан ёсоор гарсан байна.
Өмнөх ангиудын адил энэхүү стратегийн тоглоомд тоглогч эрт үеэс орчин цаг хүртэл улс орноо удирдан, дипломат бодлого, соёлын нөлөө, дайн тулааныг чадварлагаар хослуулж, дэлхийд ноёрхлоо тогтоох ёстой. Sid Meier’s Civilization VII нь дэлхийн стратегийн тоглоомуудыг сонирхдог бүх тоглогчдын заавал туршиж үзэх ёстой бүтээл юм.
Assassin’s Creed: Shadows
Assassin’s Creed цуврал тоглоом нь түүхэн орчныг тогтмол өөрчилдгөөрөө алдартай. Assassin’s Creed Mirage (2023) тоглоомд IX зууны Багдад хотын алуурчин болж, Assassin’s Creed Valhalla (2020)-д эзлэн түрэмгийлэгч Викинг, Assassin’s Creed Odyssey (2018)-д эртний Грекийн Спартан болж тоглодог байв. Харин Assassin’s Creed: Shadows тоглоомоор хөгжүүлэгчид тоглогчдыг дахин гайхшруулж, XVI зууны Япон руу аваачиж байна. Түүхийн туршид тоглогч хоёр өөр дүрийн хооронд шилжих боломжтой: хар арьст самурай Ясүкэ болон уран хөдөлгөөнтэй нинжа охин Наоэ. Тэд тус бүрдээ онцгой чадваруудтай бөгөөд тоглогч өөрийн хүссэн хэв маягаар тоглох сонголттой — нууц ажиллагаа, паркурын ур чадвар ашиглах уу, эсвэл илт тулалдаанд орох уу гэдгээ шийдэх боломжтой. Энэхүү тоглоом 2025 оны гуравдугаар сарын 20-нд гарсан бөгөөд тоглогчдын анхны сэтгэгдэл маш эерэг байна.
Doom: The Dark Ages
Doom: The Dark Ages нь Doom (2016) болон Doom Eternal (2020)-оор эхэлсэн шинэ гурвалсан цувралын сүүлчийн анги болж байна. Өмнөх хэсгүүдэд голчлон буудалцаан давамгайлж байсан бол The Dark Ages нь дүрүүдийн сэтгэлзүй, тэдний зорилгыг илүү гүнзгий судалж, зохиолын тал дээр ихээхэн анхаарал хандуулжээ. Хамгийн сонирхолтой шинэчлэл нь кибер луу, аварга механикийг удирдах боломжтой болсон явдал юм. Энэ нь тоглоомын явцыг урьд өмнөхөөс илүү өөр, өвөрмөц болгожээ. id Software болон Bethesda Softworks-ийн алдарт хамтрагчдыг хүндэлдэг үнэнч фенүүд нь 2025 оны тавдугаар сарын 15-нд болох тоглоомын нээлтийг тэсэн ядан хүлээж байна.
Mafia: The Old Country
Mafia III-ийг бүтээсэн Hangar 13 студи уг алдартай гэмт хэргийн гурвалсан цувралын өмнөх түүхийг өгүүлэх шинэ тоглоом боловсруулж, энэ зун гаргахаар бэлдэж байна. Mafia: The Old Country-ийн үйл явдал XX зууны эхэн үеийн Сицилид өрнөх бөгөөд итали залуу мафийн гэр бүлд элсэж, гэмт хэргийн ертөнцөд анхныхаа алхмыг хийж байгаа тухай өгүүлнэ. Тоглогч мафийн гэр бүлийн ашиг сонирхолд харшлах хүмүүсийг зайлуулж, буудалцаан, машинтай хөөцөлдөөнд оролцохын зэрэгцээ ёс суртахууны хүнд шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болно. Хөгжүүлэгчид The Godfather зэрэг алдартай гэмт хэргийн драмуудаас сэдэвлэсэн ноар хэв маягийг бүрэн шингээсэн гайхалтай тоглоомыг амлаж байна. Хэрэв та энэ уур амьсгалыг өөрийн биеэр мэдрэхийг хүсвэл заавал Лас Вегаст очих шаардлагагүй аж.
Энэхүү нийтлэлд 2025 оны хамгийн их хүлээгдэж буй таван PC тоглоомыг онцолсон боловч энэ онд илүү олон сонирхолтой тоглоомууд гарах болно гэж 1xBet компанийн шинжээчид танилцуулж байна. Grand Theft Auto VI, Half-Life 3, The Witcher IV, Fable, Monster Hunter Wilds болон бусад тоглоомыг дурдагдаагүй ч олон шинэ тоглоом гарч ирэх нь дамжиггүй.
Сэтгэгдэл ( 0 )