IU: "When Life Gives You Tangerines" киноноос амьдрал хэрхэн үргэлжилдгийг ухаарсан

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

 

Netflix-ийн бүтээл "When Life Gives You Tangerines" кино дэлхий нийтийг байлдан дагуулаад буй билээ. Тус кинонд дуучин, жүжигчин IU хоёр өөр дүр бүтээсэн бөгөөд Э Сун болон Гым Мён хэмээх эмэгтэйчүүдийн амьдрал, хайр дурлал, тэсвэр хатуужлыг чадварлаг илэрхийлсэн. 

Уг кинонд хэрхэн тоглох болсон, дүр бүтээхэд ямар байсан талаараа IU буюу И Жи Юн ийн ярьжээ. 

 

 

Тэрээр "Өмнөх уран бүтээлүүддээ би ихэвчлэн шархалсан нэгний дүрд тоглодог байсан. Гэхдээ Э Сун асар их өвдөлт мэдэрсэн ч асар их эрч хүч, дотоод хүч чадалтай, нар шиг цацрах хүслээ биелүүлж чадсан нэгэн юм. Би энэ дүрд тоглохыг үнэхээр их хүссэн. 

Энэхүү кино гэр бүл, эмэгтэйчүүд, цаг хугацаа, үе дамжсан түүх, хайр дурлал, хүсэл тэмүүллийн тухай гээд л олон сэдвийг хөнддөг. Гэхдээ эцэст нь энэ бүхэн хүний амьдралын тухай л өгүүлдэг. Гван Шиг нас барсан нь зүрх шимшрүүлэм байсан ч Э Сун толгойгоо өөд өргөн, нуруугаа цэхэлж, бахархалтайгаар шүлгээ бичиж, үргэлжлүүлэн амьдарсаар байгааг харуулсан төгсгөл нь надад таалагдсан. Би үүнийг маш сэтгэл хөдлөм түүх гэж бодсон. 

 

 

Би 20-оод насандаа өөрийгөө хурц үзүүртэй харандаа мэт илэрхийлдэг байсан. Гэвч 30 нас хүрэхэд харандааны үзүүр аажмаар мохсон. Хурц, мохоо харандаа хоёулаа л өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг би хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч би одоо харандаагаа дахин хурцлахад бэлэн байна. 

Кино дууссаны дараа дэлхий даяар надад маш их хайрыг илгээж байгаа учраас энэ бүхэн миний амьдралын намар юм шиг санагдаж байна. Ургацаа хурааж байгаа учраас. Би хувьдаа намрын улиралд дуртай. Зуныг маш их үзсэн ч эргээд амьдралынхаа зун руу буцах тухай бодох нь надад дэндүү хэцүү санагддаг. Намар бол яг л одооноос өвөлд бэлдэж, хурааж, цуглуулах цаг юм шиг санагддаг. Энэ киноноос би амьдрал хэрхэн үргэлжилдэг болохыг би ухаарсан" гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu