Допингийн эсрэг зөрчил илэрсэн 13 бөхийн нэрийг зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу үндэсний бөхийн тамирчдаас допингийн хяналтын зорилгоор тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээнд биологийн сорьц цуглуулан авч, Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн ХБНГУ, БНСУ, Швейцарь улсын лабораторид хүргүүлэн шинжлүүлжээ. 

Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага нь допингийн шинжилгээний үр дүн, зөрчил, авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй ба энэ хүрээндээ дараах мэдээллийг өнөөдөр танилцууллаа. 

Тодруулбал, тэмцээний бус үед 35 бөхөд допингийн шинжилгээ хийхэд 13-аас нь допингийн төрлийн бодис илэрчээ. 

Допингийн шинжилгээнд зөрчил илэрсэн тамирчдад дүрмийн дагуу дараах эрхийг ханган ажиллаж байгаа талаар тус байгууллага мөн мэдэгдлээ. 
 

  • Лабораторийн шинжилгээний хуудас, А сорьцын баримт бичгийн багцыг нэмэлтээр авах
  • В сорьцыг шинжлүүлэх
  • Тайлбар өгөх
  • Допингийн эсрэг үндэсний дүрмийн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu