“Сэлэнгэ Бодонс” баг Дээд лигийн плей-оффын шатанд NBA-ийн тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилт түүх болон үлдэх улирал байлаа.
"Сэлэнгэ Бодонс" баг МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлаа өндөрлүүлснээр ДеМаркус Казинс нутаг буцах болж байна.
Тэрбээр Монголын сагсан бөмбөг сонирхогчдод хандан, өөрийн цахим хуудаснаа дараах сэтгэгдлийг бичжээ.
"Монголын сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд, тэр дундаа “Сэлэнгэ Бодонс” багийн дэмжигч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хэдий Монголд өнгөрүүлсэн хугацаа маань богинохон байсан ч энэ хугацаа миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Би хайртай спортоо тоглохоор ирсэн ч энэ газраас би хүсэл тэмүүлэл, бахархлаар дүүрэн ард түмэн, өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгаль гээд илүү гүн гүнзгий зүйлсийг мэдэрч, олж авлаа.
Би Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол улсад дурласан. Та бүхний хайр, дэмжлэг надад үнэхээр их урам өгч, намайг гэр бүлийн нэгэн гишүүн мэт халуун сэтгэлээр хүлээн авсныг хэзээ ч мартахгүй.
Бодонс багийг төлөөлөн тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Талбайд гарах бүртээ та бүхний энэ спортод зориулж буй энерги, бахархал, урам зориг, хайр бүхнийг мэдэрч байсан. Энэ мэдрэмжүүдийг би хэзээ ч мартахгүй.
Энэхүү боломжийг надад олгосон Сэлэнгэ Бодонс багийн хамт олон, Лүндэгийн Наранбаатар та бүхэнд тусгайлан талархал илэрхийлье. Мөн дасгалжуулагчдаа болон багийнхаа бүх гишүүддээ талархал илэрхийлье.
Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая.
Монгол улс үргэлж миний зүрхэнд байх болно. Би Монгол улсын талаар, та бүхний энд бий болгосон гайхалтай лигийг үргэлж бахархалтайгаар ярьсаар байх болно.
Дараа дахин уулзацгаая".
Сэтгэгдэл ( 1 )
Эр хүн