Өсвөрийн хөлбөмбөгчид "Фулхэм" клубийн сургалтад хамрагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-аас хэрэгжүүлж буй “Go Mongolia” Үндэсний брэндийн хүрээнд Английн Примьер лигийн "Фулхэм" клуб манай улсыг Олон улсад сурталчлан ажиллаж байна. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын өсвөрийн хөл бөмбөгийн шилдэг 11 тамирчин өнгөрсөн долоо хоногт Англи улсын Лондон хотыг зорьсон.

Хөтөлбөрийн дагуу манай тамирчид 2025 оны дөрөвдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Лондон хотноо Фулхэм клубийн бэлтгэлийн талбайд мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа ба дөрөвдүгээр сарын 6-ны өдөр болсон Фулхэм VS Ливерпүүл тоглолтыг урилгаар үзэж сонирхжээ. 

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь ирээдүйн Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, хөл бөмбөг сонирхогч хүүхэд залууст урам зориг өгөх, спортоор идэвхтэй хичээллэх сэдэл өгөх өндөр ач холбогдолтой. 

Дашрамд дурдахад, “Go Mongolia” Үндэсний брэнд - Фулхэм клубийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Фулхэм клубийн дасгалжуулагчид Монгол Улсад ирж ажилласан ба нийт 30 клубийн 160 гаруй хүүхдийг хамруулсан сургалт, шалгаруулалтыг зохион байгуулж дээрх шилдэг 11 хүүхэд сонгогдсон юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu