Иргэд 24 цагаар гадаад пасспортаа захиалах боломж бүрджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

 

Иргэд 24 цагаар гадаад пасспортаа захиалах боломж бүрджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгийн газрын дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэн өөрөө гадаад пасспортоо захиалах боломж бүхий төхөөрөмж байршуулаад байна. Мөн улсын бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой киоск машиныг байрлуулснаар иргэд долоо хоногийн аль ч үед хүссэн үйлчилгээгээ авах боломжтой болоод нэг жил гаруйн хугацааг өнгөрүүлээд байна. 

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь энэ оны эхний улиралд 33 мянган иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд улсын бүртгэлийг хүртээмжтэй болгох үүднээс 2023 онд хороо бүрт байсан иргэний бүртгэлийн ажилтнуудыг нэг цэгт төвлөрүүлж, "Нэг цэгийн үйлчилгээ" болгосон нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдтэй холбоотой нийт 132 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ. 

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол дээл, өв уламжлалаа сурталчлах зорилгоор долоо хоног бүрийн даваа гарагт үндэсний дээлээ өмсөж, үйлчилгээ үзүүлэх уриалга гаргажээ. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилчид дөрөв дэх долоо хоногтоо үндэсний дээлээ өмсөж иргэдэд үйлчилжээ. 

 

 

ЧДУБХ Улсын ахлах бүртгэгч Ц.Урансайхан "Чингэлтэй дүүрэг зургаан цэгээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байна. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол дээл, өв уламжлалаа сурталчлах зорилгоор долоо хоног бүрийн даваа гарагт үндэсний дээлээ өмсөж, үйлчилгээ үзүүлэх уриалга гаргасан. Энэ дагуу бид долоо хоног бүрийн даваа гарагт үндэсний хувцсаа өмсөн, иргэддээ үйлчилж, өв соёлоо сурталчилж байна" гэлээ.

 

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн зургаан цэгийн хаяг, байршил 

 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мм(66.181.168.82) 2025 оны 04 сарын 08

төрийнхөн минь ээ, хэдэн далдагнуур дарга нарынхаа үгэнд орж попрохоо л боль доо. дээл өмсчихөөр үйлчилгээ сайжраад явчих уу. хандлагаа өөрчлөхгүй бол бахь байдгаараа л шүү дээ.

0  |  0
мм(66.181.168.82) 2025 оны 04 сарын 08

төрийнхөн минь ээ, хэдэн далдагнуур дарга нарынхаа үгэнд орж попрохоо л боль доо. дээл өмсчихөөр үйлчилгээ сайжраад явчих уу. хандлагаа өөрчлөхгүй бол бахь байдгаараа л шүү дээ.

0  |  0
Close menu