"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуягт 7 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр (2025.04.09) танилцууллаа.

Уг хэрэгт 24 хүнийг холбогдуулан шүүсэн бөгөөд А.Ганхуягт нийт долоон жилийн хорих ял оноож, зарим хэргийг нь цагаатгасан бол Засгийн газрын сайд асан Ж.Сүхбаатарыг уг хэрэгт гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. 
 


Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, гурван жилээр хорих ял оноох. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8.1 хэсэгт зааснаар журамлан нийт эдлэх ялыг нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, долоон жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болжээ. 

Тэрбээр өнгөрөгч 2023 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр хүртэл нийт 278 хоног хоригдсон. Уг хугацааг эдэлбэл зохих хугацаанд тооцох санал гаргажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

SEXSDI80955877

0  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 04 сарын 09

сүхбаатар эрх биш хуульч хүн байна даа яахаа мэднэ дээ

0  |  1
Close menu