Тайванийн алдарт жүжигчин Барби Сю өнгөрөгч хоёрдугаар сарын 2-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн билээ. Түүний өмнөх нөхөр Ван Сяофей түүнийг нас барснаас хойш хоёр сарын дараа өөрөөсөө 18 насаар дүү бүсгүйтэй гэрлэхээр болсон гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Хятадын бизнесийн хүрээллийнхэн Ван Сяофэйг найз бүсгүй Мэнди Матайгаа тавдугаар сарын 17-ны өдөр Бээжинд хуримын ёслолоо хийх гэж байгаа тухай ярьж эхэлсэн аж. Хосууд өнгөрсөн оны тавдугаар сард гэрлэлтээ бүртгүүлж, энэ тавдугаар сард ийнхүү хуримын ёслолоо товлосон байна. Хуримын ёслол хаалттай байдлаар зохион байгуулагдах бөгөөд зөвхөн хосуудын гэр бүл болон ойр дотнынхон хуримын урилга хүлээн авчээ. Мэнди Магийн хувьд энэ жил 26 нас хүрч байгаа бөгөөд бизнес эрхлэгч, инфлүнсэр нэгэн аж. Ван Сяофэйгийн нэгэн адилаар Мэнди Ма өмнө нь мөн гэрлэж байжээ.
Ван Сяофэй ийнхүү хуримаа хийхээр болсон нь олон нийтийг талцуулаад байна. Нэг хэсэг нь Ван Сяофэйг Барби Сюг нас барсны дараа үхэхэд ч бэлэн байгаа тухайгаа илэрхийлж байсан ч одоо хуримын зар тарааж буйд бухимдалтай хандаж буйгаа илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь Ван Сяофэй амьдралаа үргэлжлүүлэх эрхтэй, тэд олон жилийн өмнө салсан тул түүний хуримыг эсэргүүцэх аргагүй гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )