Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр нь томилогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

 

Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Э.Сонинтогос тэтгэвэртээ гарч, Ч.Бат-Эрдэнэ түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. 

Түүний хувьд урлагийн карьераасаа хэсэг хугацаанд завсарлага авч, Ирланд улсад урлагийн менежмент чиглэлээр суралцжээ.

2021 онд МУЭИС-д докторын зэрэг хамгаалсан тэрээр СУИС-д 2014-2017 онд СУИС-ийн Дэд захиралаар ажиллаж байсан юм. 

Үүний дараа буюу 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, 2019 оноос хойш Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu