Допингийн зөрчилтэй 5 бөхөд хариуцлага хүлээлгэх шийдвэрийг хүргүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

Монголын Үндэсний бөхийн холбоонд 2025 оны гуравдугаар сард Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA) болон холбогдох бусад байгууллагуудаас Допингийн эсрэг Олон улсын дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу 2022-2023 онд допингийн зөрчил гарган, зөрчил үүсгэсэн 5 тамирчинд Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өгчээ.

Энэ нь Монгол үндэсний бөхөөр барилдах явцдаа хориглосон эм бэлдмэл, тариаг хэрэглэсэн бөхчүүдийн мэдээллийг ОУ-ын байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх үйл явц юм.  

Үүн дагуу  МҮБХ дээрх нэр бүхий 5 бөхөд Допингийн эсрэг дүрмийн зөрчлийн Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллан, гаргасан шийдвэрийг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлжээ.

Энэхүү шийдвэрт Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор давж заалдах эрх нээлттэй болохыг МҮБХ өнөөдөр мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.97) 2025 оны 04 сарын 12

Солиор малжав!!! Тэр допинг хар батсурийн цолыг хураасаны дараа арга хэмжээгээ ав. Чамтай ясаа цайтал заргалданаа. Чиний булайг элгэнэ\n

0  |  0
Close menu