Испанийн “Рамасса” клубынхэн Монголд ирлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 12

Испанийн “Рамасса” клуб болон Монголын Хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч нар өнөөдөр Хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд “Рамасса” клубын Ерөнхийлөгч Jorge Crive Turigas, ерөнхий менежер Marc Larripa Fernandez болон “Рамасса” клуб байдаг Барселона хотын Ле франкесес дель важесын Засаг дарга Хуан Антонио Корчадо Понсе, Монголын Хөлбөмбөгийн холбооны Футзал, элсний хорооны дарга С.Пүрэвсүх, Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Баяржаргал нар оролцлоо.

“Рамасса”-гийн хувьд Монгол Улсын шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийхийн сацуу монгол оронтой танилцах аялал хийнгээ нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг өрнүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улсад зочилж байгаа энэхүү аялал нь “Рамасса”-гийн хувьд анхных төдийгүй азийн орноор ирж байгаа нь мөн анхны тохиолдол гэнэ. Тэд монгол, испанийн баг тамирчдын дунд нөхөрсөг тоглолтыг зохион байгуулж, халуун дотноор хүлээж авч байгаа Монголын Хөлбөмбөгийн холбооны ажилтан албан хаагчдад талархаж буйгаа дахин дахин илэрхийлж байв.
 

Дашрамд дуулгахад, нөхөрсөг тоглолтод оролцох баг тамирчдаас гурав нь бэртэл авсан учир Монгол Улсаас гурван тамирчин тэднийг орлон тоглохоор болсон байна.

МХБХ-ны Футзал, элсний хорооны дарга С.Пүрэвсүх хэлэхдээ, “Манай шигшээ багийн тамирчид ирэх аравдугаар сард тоглолттой. Хөлбөмбөгийн эх булаг болсон Испани улсын алдарт “Рамасса” багтай нөхөрсөг тоглолт хийж байгаа нь манай багт тэмцээний өмнөх томоохон туршлага, бэлтгэл болох давуу талтай” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(103.212.118.171) 17 цагийн өмнө

Муучо грасиас.

1  |  0
Close menu