Холимог тулааны Залуучуудын ДАШТ болон Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Байгалмаагийн АЛТАНЧИМЭГ Олон улсын хэмжээний мастер цолны үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.
“One Team” клубийн тамирчин Б. Алтанчимэг 2024 онд Узбекистан, Камбож орнуудад зохион байгуулагдсан дээрх Олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож, медальт байранд шалгарснаар Холимог тулааны спортын ОУХМ цолны болзлыг хангасан юм.
Түүний ОУХМ цолны үнэмлэх, тэмдгийг Монголын холимог тулааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваа гардуулж, баяр хүргэн, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүслээ.
Монгол улсад Холимог тулааны спортын цол, зэрэг олгох журам 2024 оны гуравдугаар сард батлагдаж, албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм.
Холимог тулааны спортын цол, зэрэг олгох болзлыг МХТХ-ны албан ёсны пэйж хуудсаас харах боломжтой.
Холимог тулааны 2025 оны Өсвөр үе, Насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд явагдахаар товлогдоод байна.
Сэтгэгдэл ( 0 )