УДБЭТ-ын үндэсний шилдэг уран бүтээлүүдийн нэг 1973 оны 12-р сарын 30-ны өдөр Театрын тайзнаа анх тоглож байсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны “Уран Хас” бүжгэн жүжгийн пянзны нээлтийн үйл ажиллагаа УДБЭТ-т боллоо.
Нээлтийн үйл ажиллагааг нээж УДБЭТ-ын Захирал Д.Алтанхуяг, “Чулуун сан”-гийн тэргүүн, Ардын жүжигчин Ч.Чинбат нар үг хэллээ.
Пянзны нээлтэд УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, балетын жүжигчид, гоцлол дуучид оролцож, “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжим, балетын хэсгээс тоглож, нээлтэд ирсэн зочид төлөөлөгчдөд толилууллаа.
Ёслолд мөн УДБЭТ-ын үе үеийн уран бүтээлчид, сонгодог урлагийн үнэнч үзэгчид, хэвлэл мэдээллийнхэн, пянз сонирхогчид оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )