Алдарт "Харри Поттер" кинонд шидтэний дүр бүтээсэн жүжигчин Ник Моран амь насанд аюултай хүнд гэмтэл авчээ.
Тэрээр хүзүүгээ гэмтээсэн бөгөөд уг гэмтэл нь түүний мэдрэлийн судлуудыг гэмтээж хэл яриа болон хөдөлгөөнийг нь хязгаарласан байна. Түүний найз бүсгүй "Тэр хүзүүгээ яагаад ч юм эвгүй болгочихлоо гэж байсан л даа. Би түүнд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай юм биш үү гэж хэлсэн ч тэр "Зүгээр ээ, жоохон халаах дасгал хийхэд хангалттай" гэж хэлсэн. Дараа нь байдал хүндэрсэн тул бид эмч дээр очход яаралтай хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Учир нь уг гэмтэл нь амь насанд ч хүрч болзошгүй аюултай гэмтэл гэж тэд хэлсэн.
Хагалгаанд орохын өмнө эмч нар түүнд хэзээ ч дахин алхаж, ярьж чадахгүй болз болзошгүй болохыг нь анхааруулсан. Түүний биеийн байдал одоогоор сайнгүй байгаа ч түүнийг хагалгаанаас эсэн мэнд гарч ирсэнд бурхандаа талархсан" гэжээ.
Эмч нар түүний хүзүүн дэх дөрвөн ясыг хиймэл ясаар сольжээ. Хэдийгээч хагалгаа амжилттай болсон ч тэнхрэхэд урт хугацаа шаардагдах аж.
Ник Моран "Харри Поттер" киноноос гадна 1998 онд цацагдаж байсан “Lock, Stock and Two Smoking Barrels” киногоороо кино сонирхогчид дунд алдаршжээ.
Сэтгэгдэл ( 0 )