Александр Вампиловын /Нугасны Ан/ зохиолоос сэдэвлэн бүтээсэн "сүүлчийн бороо" мета драмын жүжгийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) тоглож байна.
Энэхүү жүжиг нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн бүтээл юм. Жүжгийг Б.Анхбаатар найруулж, гол дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.
Тоглолт 2025 оны дөрөвдүгээр сарын 18, 19, 20, 25, 26, 27-ны өдрүүдэд тоглогдоно.
Хаана: РЦНК-ийн тайзнаа /Оросын шинжлэх ухаан соёлын төв/
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/date/9195
Холбогдох утас: 99648092, 99999072
Сэтгэгдэл ( 1 )
За энийг чинь үзчихье дээ гэхээр нэг ч бодит шалтгаан алга, ер нь хоосон пиар талдаа л шалтгаанууд байна даа, за тэгээд ояа нар олонтой улс юм чинь орос гэхээр оросыг дэмжих сэдлээр үзэх хүн бишгүй л байгаа буй за