Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

 

Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг И Сүн Жэ энэ жил 89 нас хүрч буй. Тэрээр саяхан болсон шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр ирж чадаагүй нь шүтэн бишрэгчдийнх нь санааг багагүй чилээжээ. 

Тэрээр өнгөрөгч аравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн гурван сарын хугацаанд кино урлагаас завсарлага авч, "Waiting for Godot While Waiting" жүжгээсээ гарсан. Энэ нь түүний эрүүл мэнд сайнгүй байгаа гэх сэтгэгдэл төрүүлсэн билээ. 

Гэсэн ч 2024 оны шилдэг уран бүтээлч шалгаруулах KBS Drama Awards-д хүрэлцэн ирж "Шилдэг жүжигчин" болон "Шилдэг хос"-ын шагналыг хүртсэн. Хэдийгээр хүмүүсийн тусламжтайгаар тайзнаа гарч ирсэн ч түүний хэлсэн үг үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр "Ийм урт амьдрахдаа өнөөдөр шиг өдрийг харахыг их хүссэн. Амьдралын минь турш намайг дэмжиж байсан үзэгчдэдээ баярлалаа" гэжээ. 

 

 

Үүнээс хойш нам гүмхэн байсан тэрээр энэ сарын 9-ны өдөр зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Korea PD Awards-т хүрэлцэн ирээгүй аж. Уг шагнал гардуулах ёслолоос "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн түүний харьяа агентлагийн захирал "Ноён И-ийн биеийн байдал муу байгаа тул энэ удаагийн шагнал гардуулах ёслолд оролцож чадсангүй. Тэррээр PD Awards-ын арын албаныхан болон шүүгчдэд гүн талархал илэрийлснийг уламжилж байна" хэмээсэн байна. 

Жүжигчин И Сүн Жэгийн ойрын эх сурвалж "Түүний биеийн байдал эрс сайжирсан. Одоогоор хөдөлгөөнтэй холбоотой асуудал л бий. Түүний хөлийн булчингууд хөгшрөлтөөс үүдэн суларсан тул тэрээр олон нийтийн өмнө гарахгүй байхыг илзүүд үзэж байгаа. Тиймээс шагнал гардуулах ёслолд оролцохгүй байхаар шийдэж, шагналаа төлөөлөгчөөрөө дамжуулан авсан" гэх тайлбар өгчээ. 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.231) 2025 оны 04 сарын 21

Одоо, залуудаа ч сайхан хүн байжээ.

2  |  0
Отгон (122.201.31.68) 2025 оны 04 сарын 21

Сайн жүжигчин тэгсэн мөртлөө иим жүжигчинд оройтсон шагнал болсон байна даа Солонгосын соёлын яамынхан гэж байдаг л байх

3  |  0
Demjigch(139.5.218.47) 2025 оны 04 сарын 21

Үнэхээр сайн жүжигчин, тоглосон кино бүрийг нь үзэх дуртай. Хүнд цохилт кинонд их сайн тоглосон. Эрүүл энхийг хүсье, хийх зүйлээ хийсэн аугаа жүжигчин.

2  |  0
Demjigch(139.5.218.47) 2025 оны 04 сарын 18

Үнэхээр сайн жүжигчин, тоглосон кино бүрийг нь үзэх дуртай. Хүнд цохилт кинонд их сайн тоглосон. Эрүүл энхийг хүсье, хийх зүйлээ хийсэн аугаа жүжигчин.

0  |  0
Бат(202.126.91.116) 2025 оны 04 сарын 21

Сайн жүжигчин. 90 нас гэдэг хэн хүний наслах нас биш шүү.

5  |  0
Имм(203.91.115.39) 2025 оны 04 сарын 18

Bravo!

1  |  0
жигтэйханд(66.181.190.171) 2025 оны 04 сарын 21

Сайхан тоглодог,мундаг жүжигчин шүү.

6  |  0
Зочин (202.9.40.130) 2025 оны 04 сарын 21

Мундаг жүжигчин шүү.

5  |  0
Зочин (202.9.40.130) 2025 оны 04 сарын 21

Мундаг жүжигчин шүү.

2  |  0
Зочин (202.9.40.130) 2025 оны 04 сарын 21

Мундаг жүжигчин шүү.

2  |  0
Close menu