Хөөрөх гэж буй онгоцны ОСЛЫН ГАРЦЫГ нээжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17

 

Өмнөд Солонгосын "Air Seoul" агаарын зорчигч тээврийн онгоцонд зорчиж буй иргэн ослын гарцыг нээснээс үүдэн нислэг цуцлагдахад хүрчээ. 

Тус хэрэг орон нутгийн цагаар энэ сарын 16-ны өдөр болжээ. "Air Seoul" агаарын зорчигч тээврийн компанийн нисэх онгоц Жэжү-Гимпо чиглэлд нисэхээр зэхэж байх үед зорчигч эмэгтэй ослын гарцыг нээн гадагш гарахыг оролджээ. 

Хэрэг өглөөний 08:15 цагийн орчимд болсон бөгөөд ослын гарц нээгдсэний улмаас ослын гулсуур мөн дэлгэгдэж, нислэг хойшлоход хүрчээ. Тус онгоцонд нийт 202 зорчигч зорчиж явжээ. Эдгээр зорчигчдыг онгоцноос буулган, онгоцны аюулгүй ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. 

Ослын гарцыг нээсэн эмэгтэйгээс ослыг гарцыг яагаад онгойлгох болсон шалтгааныг асуухад тэрээр claustrophobia буюу давчуу газар байхаас айх айдастай учраас тэвчиж чадалгүй ийнхүү ослын гарцыг нээсэн хэмээн мэдүүлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu