Монголын шайбтай хоккейн баг III дивизоны ДАШТ-нд өрсөлдөнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 19

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-нд болох бөгөөд тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөнө.

Тус тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн (Гавьяат дасгалжуулагч), дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн (Гавьяат тамирчин) нарын удирдлага дор 21 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа Чингэлтэй дүүргийн Спортын ордонд хангаж байна.

Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс алт, мөнгөн медальтай ба 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв. III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах Мехико хот бол Монголын тамирчдад хэзээнээс ээлтэй, 57 жилийн тэртээ зуны олимпын наадам тус хотод болоход Монгол Улсын чөлөөт бөхийн баг нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ.


ШАЙБТАЙ ХОККЕЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛЫН ТАМИРЧИД
 

  • Н.Мишигсүрэн
  • Б.Бату
  • М.Чинзолбоо
  • Л.Бодьхүү
  • Б.Билгүүн
  • Б.Энхбат
  • Э.Мөнхзаяа
  • Г.Мөнхтулга
  • Э.Энх-Амгалан
  • Э.Ариунбилэг
  • Б.Батбаясгалан
  • М.Батбаатар
  • Э.Энхсүх
  • У.Цэнгэл
  • У.Нямдаваа
  • Б.Содбилэг
  • Э.Амартөр
  • Э.Энххүслэн
  • Д.Лхагвадорж
  • Н.Жадамба
  • А.Билгүүн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл

0  |  0
Close menu