О.Мөнхжингүй сагс Д.Дагвадоржгүй сүмотой адилхан болох уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 19

 

"SG Apes" багийн эзэн О.Мөнхжинг Монголын сагсан бөмбөгийг нэг шатаар ахиулсан нэгэн гэлцэх нь бий. Гэсэн ч тэрээр "Bishrel Metal" багтай хийсэн тоглолтын дараа шүүлт шударга бус байна хэмээн үзэж, Сагсанбөмбөгийн холбооноос гарч буйгаа мэдэгджээ. 

Энэ тухайгаа тэрбээр "Бүгд хоёр нүдээрээ үзлээ, харлаа! Металлын фанатуудаас бусад нь бүгд гэрч боллоо! Би энэ шударга бус, луйврын, нэг компанын харьяат, нэг хүнийг, нэг багийг ялгаварлан гадуурхсан сагсны лигээс, сагсны холбооноос явлаа!

Баяртай. Хорвоо дэлхий уужим байна. Надад өөр хийх ажил маш их байна! Та нар юу хийснээ мэднэ.

Анх 28 насандаа IHC APES одоогийн SG APES багийг үүсгэн байгуулж, нэгдсэн Дээд Лигт оролцож 4 улирлыг сайнтай муутай, жаргалтай, зовлонтой өнгөрүүлжээ.

UG ARENA-г анх баригдахад нь сурталчлан дэмжиж, нэгдсэн холбоог хоёр гараа хөлтэйгээ өргөн дэмжиж явлаа.

Бүгдэд нь баярлалаа. Тусгайлан…

Надаас бүгд зай барин холдож, надад хэн ч итгэхгүй байхад цор ганцаараа итгэл өгч дэмжсэн Шунхлай групп, АПУ ХК, Скайтел, GS25, Батсайхан ах, Одбаяр ах, хамтран ажилласан бүх залуус, найзууддаа баярлалаа.

Одоо надад 100% анхаарах ёстой ганц л ажил бий!" хэмээсэн байна. 

Түүнгүй сагсан бөмбөгийн тоглолтыг их аварга Д.Дагвадоржгүй сүмотой адилтгах болсон бөгөөд уг зүйрлэл хэр үнэн болохыг цаг хугацаа харуулах биз ээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.191.47) 2025 оны 04 сарын 21

Яваад яваад хаачихав лээ. Хорих 411 анги л биз .Бусдыг Койноор хуурч олж авсан мөнгө нь дуусаа биз. Нэг нөхөр нь амиа хорлосоноос болж хойшлоод байсан хэрэг нь сэргэж тэгээд л хаяагаа манаж эцсийн үгээ хэлж байгаа нь тэр

0  |  0
zochin(49.109.105.191) 2025 оны 04 сарын 20

ene uvchtei har tamxichin О.Мөнхжинd Mongol thagdaa yagaad arga hemjee avdgui yum bol ayuldaa

0  |  0
zochin(49.109.105.191) 2025 оны 04 сарын 20

ene uvchtei har tamxichin О.Мөнхжинd Mongol thagdaa yagaad arga hemjee avdgui yum bol ayuldaa

0  |  0
Zochin(202.9.46.210) 2025 оны 04 сарын 19

Nogoo koin yaasan be?

0  |  0
Zochin(202.9.46.210) 2025 оны 04 сарын 19

Nogoo koin yaasan be?

0  |  0
Close menu