"Камертон" хамтлагийн ахлагч Д.Болдын ээж Гавьяат жүжигчин Д.Цэцгээ энэ сарын 17-ны өдөр таалал төгссөн билээ.
Монголын сонгодог урлагт хайртай үзэгч, сонсогчдын бахархал болсон түүний "Камертон" хамтлагийн хамтаар дуулсан "Сэтгэлийн хүч" дууны талаар хүү Д.Болд гь өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрээр "Сэтгэлээр унасан үе, баярласан үе гээд үргэлж ээждээ ховлон эрхлэн ярилцаж байдгаа дуу болгон бүтээж хайртай ээжтэйгээ амжиж дуулжээ…
Хоёулаа хамт дуу дуулна шүү гэдэг хүслийг нь хүү нь биелүүлж чадсандаа жоохон ч гэсэн баярлаж сууна даа.
Миний ганц хайртай ээж минь аз жаргалтай тайван нойрс доо.
Жамъян Цэцгээ 1945-2025" гэжээ.
Ж.Цэцэг агсан дуурын дуучин мэргэжилтэй нэгэн. 2015 онд Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан түүний аав мөн морин хуурч нэгэн байсан бөгөөд аавыгаа даган урлагийн салбарт хөл тавьж, хүүгээ ч мөн урлагийн хүн болгосон. Дуурь бүжгийн эрдмийн театраас гавьяаны амралтаа авч, "Сити" их сургуульд дуурийн дуулаачийн багшаар ажиллаж байсан түүний хүү Д.Болдын хамтаар дуулсан дууг хүргэж байна.
Сэтгэгдэл ( 7 )
Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nАнагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна
Маш сайхан дуу бүтээж, дуулсан байна.баяр хүргэе
Сайхан дуу бүтээжээ ээж аав хүү охинтойгоо гээд сэтгэл хөдөлгөм баярлалаа
Сэтгэл хөдөлгөсөн сайхан дуу болжээ баярлалаа\n
Ухаантай залуучууд
Сайхан дуу болжээ