Э.Түвшинзаяа: Язарсан гээд гэдсээ гаргадаггүй байсан, одоо бүр гангармаар байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21

 

"Ододтой бүжиглэе" шоуны хоёрдугаар улирлын харц булаам бүжигчдийн нэг болох бүжигчин Э.Түвшинзаяа өмнөх улиралд дуучин Д.Намсрайноровтой хамтран бүжиглэж байсан. Энэ удаад жүжигчин Э.Одбаяртай хослон бүжиглэж байгаа түүний өв тэгш гоолиг бие, бүжигчний уран чадвар олны анхаарлыг ихээр татсаар буй. 

Түүний хувьд хоёр хүүхдийн ээж болсон нэгэн. Бие галбиртаа санаа зовнидог бүсгүйчүүддээ хандан өөрийнхөөрөө байхыг сануулсан тэрээр "Язарсан гээд гэдсээ гаргадаггүй байсан... Одоо бүр гангармаар байдаг болсон. Тэгээд бас энэ үгс маш их таалагдаад хавчуулаад оруулчихлаа.  

“Би амьдралдаа юунд ч харамсдаггүй… Сайн ч бай, муу ч бай, миний хийсэн бүх зүйл намайг өөрийнхөөрөө байхад хүргэсэн…

Төгс биш ч гэсэн ядаж би жинхэнэ хүн… Энэ бол хэн нэгнийг үзэн ядах тухай биш, харин цэцэглэж ургаагүй газраа үлдэхгүйн тулд өөрийгөө хангалттай хайрлах тухай юм… Багтахгүй газраа багтах гэж жижигрэх, бусдын хүлээлтэнд нийцэх гэж өөрийгөө хүчилж явахад амьдрал хэтэрхий богинохон…

Төгс бус гэхдээ эрх чөлөөтэй байхыг би илүүд үздэг… Аз жаргал гэдэг бусдын таалалд нийцэхийг бус, харин уучлалт гуйхгүйгээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал юм”...

-Мэрилин Монро" гэжээ. 

Урьд өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй, эрч хүчтэйгээр гялалзсаар буй тэрээр хослон бүжиглэж буй жүжигчин Б.Одбаярын хамтаар энэ улирлын "Шилдэг оролцогч"-оор шалгарч болзошгүй гэх таамаг үзэгчид дэвшүүлсээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ука(202.70.38.238) 2025 оны 04 сарын 21

Гайхалтай эрч хүчтэй чадварлаг гоё энергитэй бүсгүй юмаа. Цаашдын ажил амвдралд нь хамгийн сайн сайхныг хүсье ээ

1  |  0
Close menu