Баяртай, мистер Долли

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

Гитарчин Д.Өлзий-Орших: Урин хавар ирлээ, Хослон дуулая, Сэхүүн салхи, Учралын блюз зэрэг олон агуу сайхан дуунуудын эзэн Хөгжмийн зохиолч, агуу Инээмсэглэл хамтлагийн хөгжимчин, Пентатоник академийн тэргүүн, УГЗ Б.Долгион ах минь урд шөнө тэнгэр болжээ. Нас хол ч сэтгэл үеийн юм шиг санаа нийлдэг, хээнцэр ганган, рок поп хөгжимд бүх амьдралаа зориулсан, ясны “Битломан”, жинхэнэ “хотын” ах, хөгшин анд минь.

Маш харамсалтай байна. Урлаг, уран сайхантай холбоотой асуудал гарахад хамгийн түрүүн залгаж санаа бодлоо солилцдог нэг ах найз маань үгүй болчлоо. Өөрийн гэсэн онцгой өнгө аястай олон сайхан дуунуудын эзэн ийнхүү үгүй болов. Рок попын бүхий л арга хэмжээ, тоглолт, хэвлэлийн хурал дээр хүзүүндээ ганган алчуур зангидан ирдэг дэгжин эрхэм бас үгүй болов.

Анхных нь дуу. 1974

Урин хавар ирлээ

Униар зэрэглээ босоод ирлээ
Уул талыг чимээд ирлээ
Урдаас шувууд буцаад ирлээ
Уужим нутаг ногоороод ирлээ


Энэ л хавартаа яваад өглөөдөө хөөрхий ах минь. Баяртай мистер “Долли”. Тавдугаар ангиасаа гитар тоглож нөхөрлөсөн найз Галсанбатдаа очдоо...

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.185) 2025 оны 04 сарын 25

Баяртай эрхэм хүмүүн.

0  |  0
um mani badmi hum(86.111.136.27) 2025 оны 04 сарын 24

0  |  0
Close menu